Олон улсын эх хэлний өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
erdenebat@montsame.mn
2023-02-21 11:57:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО 1999 онд жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" хэмээн тунхаглан дэлхийн олон улс орон энэ өдрийг тэмдэглэх болжээ.


Бангладеш улсын иргэд 1952 онд өөрсдийн эх хэл Бангла (Бэнгали хэл гэж ч нэрлэгддэг) хэлээ авч үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлсэн байна. Улмаар Бангладеш улсад 2 дугаар сарын 21-ний өдрийг Эх хэлний өдөр болгосон аж. Түүнээс улбаалан олон улсын эх хэлний өдөр үүсэлтэй гэж үздэг юм байна.


Эх хэлний олон улсын өдөр нь соёлын ялгаа, дэлхий дээрх бүх эх хэлийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх өргөн хүрээний зорилт дэвшүүлжээ. Нэг үндэстний эх хэлний төлөөх тэмцлээс гаралтай энэ өдөр монголчууд бид ч эх монгол хэлнийхээ талаар эргэцүүлэн бодож, хайрлан хамгаалахад чиглэсэн арга хэмжээ авдаг уламжлалтай болох хэрэгтэй мэт.


“Хүн ерөнхий ойлголт, үзэл бодол, утга санааг илэрхийлж хоорондоо харилцахад хэрэглэгддэг дохио зангаа, дүрэм зүй, тэмдэглэгээ, дуудлага, үг зэргийг бүхэлд нь хамруулсан тогтолцоог хэл гэнэ” гэж олон улсад эх хэлийг тодорхойлжээ.

 

Related news