Япон, АНУ, БНСУ, Тайвань хагас дамжуулагчийн асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
khulan@montsame.gov.mn
2023-02-28 10:32:37

ТОКИО. /Kyodo/. Япон, АНУ, БНСУ, Тайвань хагас дамжуулагчийн нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилго бүхий АНУ-ын санаачилгын хүрээнд анхны уулзалтаа хийсэн талаар Японы Аж үйлдвэрийн яамнаас даваа гарагт мэдээлжээ.


Chip 4” эвслийн цахим хуралд дөрвөн орны аж үйлдвэрийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож, байгалийн гамшиг болон урьдчилан тааварлашгүй бусад нөхцөл байдал тулгарсан үед нийлүүлэлтийг тогтвортой байлгах арга замын талаар хэлэлцсэн байна.


Энэхүү санаачилга нь чипний нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгож, Хятадын оролцоог багасгах АНУ-ын стратегийн нэг хэсэг аж. Аж үйлдвэрийн яамны мэдээлснээр, дэлхийн тэргүүлэгч чип үйлдвэрлэгчид болон холбогдох материал, тоног төхөөрөмж нийлүүлэгчид байрладаг дөрвөн орны засгийн газар уулзалтад ажиглагчаар оролцсон байна.


Дэлхийн хэмжээнд “COVID-19” цар тахлын улмаас ухаалаг гар утаснаас эхлээд пуужин хүртэлх олон төрлийн бараа бүтээгдэхүүнд хэрэглэгддэг чипний нийлүүлэлт тасалдаж, улмаар хомсдол үүссэний дараагаар АНУ тус бүлгийн бэлтгэл уулзалтыг хуралдуулсан талаар өнгөрсөн есдүгээр сард Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв. 

Related news