“Crew Dragon” хөлөг ОУСС-тай залгагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-03-03 16:48:32

ВАШИНГТОН. /NASA/. АНУ-ын “SpaceX” компанийн “Crew Dragon” сансрын хөлөг Олон улсын сансрын станцад /ОУССбаасан гаргийн өглөө автоматаар залгагджээ.


Сансрын хөлгийг пүрэв гаргийн өглөө АНУ-ын Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс “Falcon 9” пуужингаар хөөргөсөн юм.


Хөлгийн багийн бүрэлдэхүүнд Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/  сансрын нисгэгчид Стивен Боуэн, Уоррен Хобург, мөн АНЭУ-ын сансрын нисгэгч Султан Алнеяди, ОХУ-ын “Роскосмос”-ын сансрын нисгэгч Андрей Федяев нар багтжээ.


NASA”-гийн мэдээлснээр, “Crew-6” багийнхан тодорхой материалууд бичил таталцлын орчинд хэрхэн шатаж байгааг, мөн зүрх, тархи, мөгөөрсний эд эсийн үйл ажиллагааг судлахаас гадна сансрын станцын гаднаас бичил биетийн дээж цуглуулах судалгааны ажлуудыг хийх ажээ. 

Related news