Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулбал хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-09-02 15:25:17

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу өчигдөр зам тээврийн осолд 8 хүүхэд өртсөн байна.

Үүнээс 3 хүүхэд нь хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бэртэж гэмтжээ.  Монгол Улсын ЗХАБТХ-ийн 13.2.7-д заасан /13.2.7. Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх/ заалтын дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар шалгалтын ажлыг эхэллээ гэж Замын Цагдаагийн газраас мэдээллээ.

Ж.Болор

Related news