ДАРХАН-УУЛ: Оскар лоунжид гарсан галыг бүрэн унтраалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-23 22:13:17

Дархан /МОНЦАМЭ/. Өнөөдөр 19.30 цагийн үед аймгийн "Өргөө" кино театрт гал гарч буй дуудлага ОБГ-ын газарт ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу Аврах гал унтраах 22, 54 дүгээр ангийн алба хаагчид очиж галыг 21.03 цагт бүрэн унтраажээ.

Одоогоор галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Галын улмаас хүний амь эрсдээгүй, бэртэж гэмтээгүй бөгөөд гал түймрийн утаажилтын бүсээс 128 иргэнийг гаргаж аюулгүй байдлыг хангасан аж.


“Өргөө” кино театр нь "Сод Монгол" группийн эзэмшил бөгөөд тухайн барилгын дөрөвдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Оскар лоунжийн гадна терраст гал гарсан аж. Одоогоор хохирлын хэмжээ гараагүй, барилгын дөрөвдүгээр давхар бүрэн ашиглалтад ороогүй бөгөөд алба хаагчид шуурхай ажиллаж галыг дотогш нэвтрүүлээгүй ажээ.



Маргааш кино театр хэвийн ажиллана, Оскар лоунжийн залуучууддаа болсон явдалд харамсаж буйг илэрхийлж үйл ажиллагаа дахин явуулах тал дээр орон нутгаас бүхий л нөхцөлөөр дэмжинэ гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ.

Related news