Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-03-24 15:41:18

ЛОНДОН. /Reuters/. Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөснөөр 2021 оны 12 дугаар сараас хойш 11 дэх удаагаа дараалан хүүгээ өсгөлөө.


Төв банкны Мөнгөний бодлогын хороо пүрэв гарагт олонхын саналаар дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр бодлогын хүү 4.25 хувьд хүрсэн байна.


Их Британид инфляц түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өссөөр байгаа бөгөөд хоёрдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.4 хувиар өсжээ.


Дэлхийн санхүүгийн системтэй холбоотой болгоомжлол үүсээд байгаа ч Төв банк инфляцыг бууруулах бодлогоо тууштай хэрэгжүүлж байгааг энэ шийдвэр харуулж байна хэмээн шинжээчид үзэж байна. 

Related news