Тайвань Хондурастай дипломат харилцаагаа тасалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-26 10:56:10

ТАЙБЭЙ. /NHK/. Тайвань Төв Америкийн Хондурас улстай дипломат харилцаагаа тасалсан талаар Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву мэдэгдэв.


Тэрбээр Тайбэй хотноо өнөө өглөө болсон хэвлэлийн бага хурлын үеэр дээрх мэдэгдлийг хийжээ.


Ингэснээр Тайваньтай дипломат харилцаа тогтоосон орнуудын тоо 13-т буюу түүхэндээ хамгийн цөөн үзүүлэлтэд хүрсэн байна. Энэхүү тоон үзүүлэлт нь Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнийг 2016 онд үүрэгт ажилдаа орсноос хойш Хондурасыг оролцуулаад есөөр буурчээ. 

Related news