Хар тамхи, галт зэвсэг, хилийн хяналт шалгалт хийхэд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-29 13:23:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газар БНХАУ-ын Гаалийн цагдаагийн газартай тус улсын Сиамен хотноо энэ сарын 20-24-нд зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.


Хуралдаанаас хамтын ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг 2 талаас дүгнэж, хоёр улсын хил дамнасан хууль бус наймаа, цаашдын чиг хандлага, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, ховордсон ан амьтан, уул уурхай ашигт малтмалын хууль сахиулах, хоёр талын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй ачаа бараанд тавих гаалийн хяналт шалгалтыг сайжруулахад харилцан санал солилцож, хамтран ажиллахаар болов.


Мөн энэ үеэр “Монгол Улсын ГЕГ, БНХАУ-ын ГЕГ-ын Гаалийн цагдаагийн газартай 2023-2026 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Уулзалтад ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд, БНХАУ-ын Гаалийн цагдаагийн газрын дарга Сүн Жижие болон холбогдох албаныхан оролцжээ


Related news