Ханбогд – Оюу Толгой чиглэлд хатуу хучилттай зам барьж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-05 11:48:57

Ханбогд – Оюу Толгой чиглэлийн 35.1 км хатуу хучилттай замыг барих ажил эхэллээ. Уг ажлыг "Оч-Наран" ХХК энэ оны ес дүгээр сараас эхлүүлж, 2018 онд ашиглалтанд өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.

Дээрх замыг 8 метрийн өргөнтэй, 7см зузаан хучаас бүхий орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн барих ажээ. 400 гаруй инженер техникийн ажилтан, 130-аад техникийн хүчээр замыг барих бөгөөд Оюу Толгой ХХК хөрөнгө оруулалтыг хариуцах аж.

Энэ замыг ашиглалтанд оруулснаар Ханбогд сумын иргэд авто замын бүс нутгуудтай болон олон улсын сүлжээнд энэхүү хатуу хучилттай замаар холбогдох боломж нээгдэх болно гэж Оюутолгой ХХК-ийн зүгээс үзэж байгаа гэнэ. Зам барих өртөг 46 тэрбум төгрөг бөгөөд Оюу Толгойгоос орон нутагт хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болох юм. 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news