“Хэрлэн Номин-бизнес форум ” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-05 16:10:45

Монгол улсын томоохон бизнес байгууллагын нэг “Номин” ХК-ын Дорнод аймаг дахь салбар “Хэрлэн номин” төвд бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт өнөөдөр боллоо.

Уг форумд жижиг дунд бизнес эрхлэгчид, төр захиргааны байгууллагын төлөөлөл болсон 150 гаруй аж ахуй нэгж байгууллагууд хамтарч оролцлоо. Бизнес уулзалтын үеэр байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулж харилцан туршлага солилцох зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдсан байна. Уулзалтын үеэр бизнес эрхлэгчид татварын бодлого цаг үетэй зохицохгүй байгааг ярьж байсан. Мөн гадаад худалдааны тал дээр төр засгийн газрын зүгээр анхаарал хандуулах, төрийн байгууллагуудын хүнд суртал олон бичиг цаас нэхдэг нь хүндрэлтэй байдгийг онцолж байлаа.

 Хэрлэн Номин бизнес төв нь 2009 онд анх Дорнод аймгийн Чойбалсан хотод байгуулагдсан. Эрүүл баталгаатай хүнс, гэр ахуй, цахилгаан бараа, сэргээгдэх эрчим хүч, хивс, ноолууран бүтээгдэхүүн зэрэг арав гаруй мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж буй Зүүн бүсийн томоохон худалдааны төв болж чаджээ.

Б.Туяа

 

Related news