Токиогийн их сургууль "ChatGPT" ашиглан бичсэн бүтээлүүдийг хориглов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ТОКИО. /TASS/. Токиогийн их сургуулийн удирдлага оюутнууддаа хиймэл оюун ухаанд суурилсан “ChatGPT” чатбот ашиглан бичсэн эрдэм шинжилгээний бүтээл ирүүлэхийг хоригложээ.
“Оюутнууд эрдэм шинжилгээний өгүүллээ бие даан бичих ёстой гэж бид үзэж байгаа тул хиймэл оюун ухааны тусламжтайгаар бичсэн бүтээлийг үнэлгээнд тооцохгүй" гэж тус их сургуулийн цахим хуудсанд даваа гарагт байрлуулсан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам боловсролын салбарт чатботыг их хэмжээгээр ашиглах нь оюутнуудын бие даан сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд саад учруулж болзошгүй гэж болгоомжилж, “ChatGPT”-ыг ашиглах зөвлөмж боловсруулж эхэлжээ.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
6 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
14 days