Биржээр сүүлийн 3 өдөрт 128 мянган тонн нүүрс арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Экспортод гаргах нүүрсний цахим арилжааны дуудлага худалдаагаар өчигдөр
“Энержи Ресурс” ХХК 5 багц буюу нийт 32
мянган тонн баяжуулсан коксжих нүүрс арилжлаа.
Дараагийн дуудлага арилжаагаар “Тавантолгой” ХК 64 мянган тонн коксжих нүүрсийг арилжив. Хуваариар өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК мөн 5 багц буюу нийт 32 мянган тонн коксжих нүүрсийг нэг тонныг 153.9 ам.доллароор арилжиж байна.