Эх орныхоо газрын зургийг бүтээх “Монгол бичигтэн” аян

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-08 09:49:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярын 20 жилийн ойн ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн гадна талбайд 2023 оны 5 дугаар сарын 7-ны ням гарагт боллоо.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир ёслолыг нээж үг хэлэхдээ, "Монгол хүн бүр үндэсний бичгээ сурч мэдэх учиртай. Энэ бол монгол хүн бүрийн ариун журам үүрэг юм” гэдгийг онцлов.


Ёслолын үеэр БШУЯ-ны “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” шагнал, Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит Монгол бичгийн улсын 21 дэх уралдаан болон “Монгол бичгийн цахим бичвэр-II” улсын уралдаанд шалгарсан шилдэг оролцогчдын шагналыг гардуулав.

 

Үндэсний бичиг үсгийн баярын 20 жилийн ойд зориулан Монгол Улсын Үндэсний номын сан, “Занабазар арт фестиваль” хамтран гарын үсгээрээ эх орныхоо газрын зургийг бүтээх “Монгол бичигтэн” аяныг эхлүүллээ. Газрын зурагт гарын үсэг зурснаар эх хэл, үндэсний бичиг, өв соёлынхоо эзэн байх, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах журамт үүрэг хүлээснээ батламжилж буй утга санааг илэрхийлж буй юм.

Монгол Улсын Үндэсний номын сангийн гадна барьсан гэр болон Үнэт ховор номын музейд “Монгол бичгийн түүхэн товчоон” үзэсгэлэн энэ сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.











Related news