Дубайд жилийн турш бороо ордог гудамж нээгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2023-05-13 14:55:26

ДУБАЙ. /The National News/. Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотын эрэгт жилийн турш бороо ордог гудамж удахгүй нээгдэнэ. 


“Cote d’Azur Monaco” хэмээх зочид буудалд нээгдэх энэхүү нэг км үргэлжлэх гудамжид цаг агаарыг хянах системийн тусламжтайгаар өдөр бүр тогтмол +27 хэм, агаарын чийгшил 60 хувьтай, салхины хурд 5 км/ц байх аж. Гудамжны барилгын нүүрэн талд суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь удахгүй мөн цас оруулж, цас, цасан шуурга үүсгэх гэнэ. 


Төслийг хэрэгжүүлэгч “Kleindienst” групп Европын чийглэг уур амьсгалыг халуун Арабад зуны саруудад авчрахыг хүсжээ. Зочид буудлын зочид энэ гудамжаар үнэ төлбөргүй алхаж болох бол бусад бүх жуулчин 800 387 673 дугаар луу залгаж 300 дирхам буюу 81.70 ам.долларын үнэтэй орох тасалбар захиалж болно.

Related news