БАЯНХОНГОР: Нийтийн эзэмшлийн талбайд 108 мод тарьж ургуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-22 11:42:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 97 настай Чулуунбат овогтой Сумьяа нь аймгийнхаа Гон Гандан Дэдлин хийдийн өмнөх талбайд 108 ширхэг гоёлын мод тарьж ургуулжээ.

Тодруулбал, 2022 оны хавар агч, шар хуайс, улаан бургас, далан хальст зэрэг модны үрсэлгээг суулгасан нь өнөө жил сайхан соёолж ургаж байгаа аж. Тэрбээр тухайн моднуудаа өнгөрсөн долоо хоногт аймгийн Хот тохижилт ОНӨҮГ-т хүлээлгэн өгч, арчилгаа тордолгоог үргэлжлүүлэн хийж ургалтад нь санаа тавихыг хүсчээ.




Related news