ДАРХАН-УУЛ: Дулааны цахилгаан станцын бүрэн зогсолт 25-ны өдөр дуусна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК энэ сарын 22-25-ны өдрүүдэд бүрэн зогсолт хийж, 2023-2024 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах, уурын шугам, тэжээлийн усны шугам зэрэг байнгын ажиллагаатай байдаг тоног төхөөрөмжүүдийн засвар, үйлчилгээг эхлүүллээ.
Дарханы
дулааны цахилгаан станц ТӨХК нь өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 480 гаруй ажилтан 328 ажлыг 38
бригад бүрэлдэхүүнтэй засварын
ажлыг гүйцэтгэх аж.
Ингэснээр 2023-2024 оны өвлийн
бэлтгэл ажлын 60 хувийг хангана гэж үзэж байна. Дээрх өдрүүдэд хэрэглээний халуун усыг
хязгаарлах тул иргэд оршин суугчдыг хүлээцтэй хандахыг уриалж байна.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
15 days