Израилд утасгүй цэнэглэгчтэй зам дээр туршилтын жолоодлого хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2023-05-23 16:43:14

ЙЕРУСАЛЕМ. /Xinhua/. Израилын өндөр технологийн Electreon компани утасгүй цэнэглэгчтэй зам дээр автомашинаар зогсолтгүй 100 цаг явах туршилт эхлүүлснээ даваа гарагт Twitter” хуудсаараа мэдээлжээ.


Тус компани нь автомашиныг жолоодож байх үед цэнэглэх боломжтой замын цэнэглэгч систем зохион бүтээсэн бөгөөд уг системээ бүтээхдээ замын гадаргуугийн доор байрлуулсан тусгай зэс ороомогт тулгуурласан байна.  


Пүрэв гарагт дуусах 1500 км-ийн туршилтыг Израилын төв хэсэгт орших эргийн Бейт-Янай суурин дахь Electreon” компанийн төв байранд тусгайлан барьсан 200 метр туршилтын зам дээр гүйцэтгэж байгаа ажээ.


Энэ сарын эхээр Electreon” компани Германы Бад-Беллинген хотод утасгүй цэнэглэх технологиор тоноглогдсон нийтийн автобусны чиглэлийг эхлүүлжээ. 


Тус компани мөн АНУ болон Европын хэд хэдэн оронд утасгүй цэнэглэгчтэй зам тавих талаар түншүүдтэйгээ гэрээ байгуулсан байна. 

Related news