Нобелийн шагналт физикч Азийн олимпиадын медалийн бүчин дээр гарын үсгээ зуржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадын хүндэт зочин 2010 оны физикийн салбарын Нобелийн шагналтан Константин Новоселов ирээдүйд энэ сурагчдын дундаас олон олон Нобелийн шагналтан төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, БШУ-ы сайдын хүсэлтийн дагуу урд шөнө нь олимпиадад амжилттай оролцсон сурагчдын медалийн бүчин дээр гарын үсгээ зурж үлдээжээ.
Соёлын төв өргөөнд өчигдөр "ИРЭЭДҮЙН МАТЕРИАЛ" сэдвээр лекц уншсан тэрбээр өнөөдөр үүрээр 06:20 цагт нутаг буцсан байна.