Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг "Нэгдүгээрт хүүхэд" уриан дор тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-29 13:40:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллага хамтран “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” үйл ажиллагааг зохион байгуулна.

Зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд 11.00 цагаас үндэсний агуулгатай, 12.00 цагаас орчин үеийн агуулгатай баярын хөтөлбөр зохион байгуулах бол 18.00 цагаас тоглолт болно. Мөн спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулахаас гадна Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүүхдүүдэд хэрхэн зөв аялах талаар мэдээлэл өгөх юм.

Соёлын төв өргөөнд “Хөгжлийн харандаа инновацын үзэсгэлэн 2023”, Монголын хүүхдийн ордон “Хүүхдийн ертөнц” фестиваль, Хүүхдийн урлан бүтээх төв “Бүтээлч хүүхэд” өдөрлөг, түүнчлэн дүүрэг бүр нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа зохион байгуулна.





Related news