БНАСАУ хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж буйг хатуу шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-29 14:16:15

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ ойрын долоо хоногт хиймэл дагуул хөөргөх БНАСАУ-ын төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд, хөөргөсөн тохиолдолд Пёньянаар зохих төлөөс”-ийг нь төлүүлнэ гэж “хатуу анхааруулжээ”.


Бүс нутгийн энх тайванд заналхийлсэн өдөөн хатгасан үйлдлүүдийн талаарх БНАСАУ-ын мэдэгдлийг эсэргүүцэж байгаагаа хатуу анхааруулж, пуужин хөөргөх хууль бус төлөвлөгөөгөө нэн даруй цуцлахыг уриалж байна” гэж Сөүлийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лим Со Сук мэдэгдсэн байна.


Хэрэв хиймэл дагуулаа хөөргөвөл Умардын тал “зохих төлөөсөө төлөхөөс өөр аргагүйд хүрнэ” гэдгийг тэрбээр анхааруулжээ.


Пёньян тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 11-ний хооронд хиймэл дагуул тээгч сансрын пуужин хөөргөхөө Токиод мэдэгдсэн талаар Японы хэвлэлүүд мэдээлээд байгаа юм. Хиймэл дагуул хөөргөхөд баллистик пуужингийн технологи ашигладаг тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын дагуу ийм ажиллагааг хориглосон байдаг.


БНСУ өнөө өглөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулсан байна.


Өнгөрсөн долоо хоногт Пёньян цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулаа пуужинд суурилуулах бэлтгэл ажил дууссаныг зарласантай холбоотойгоор зургаадугаар сарын эхээр хөөргөж магадгүй гэсэн таамаглал гараад байжээ. 

Related news