Суданд гал зогсоох дэглэмийг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-30 11:14:35

ХАРТУМ. /DW/. Даваа гарагт Суданы арми болон Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин гал зогсоох дэглэмээ дахин таван хоногоор сунгахаар тохиролцсон талаар Саудын Араб, АНУ-ын эрх баригчид мэдээлжээ.


Саудын Араб, АНУ-ын хамтарсан мэдэгдэлд, сөргөлдөгч талууд гал зогсоох дэглэмийг олон удаа зөрчсөнийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч уг тохиролцоо нь хүмүүнлэгийн тусламжийн ажиллагааг хөнгөвчилж байгааг цохон тэмдэглэжээ.


“Талууд гал зогсоох дэглэмээ сунгасан нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, зайлшгүй шаардлагатай үйлчилгээг сэргээх, түүнчлэн тохиролцоог илүү урт хугацаагаар сунгах талаар хэлэлцэхэд тус дөхөм болно” гэж хоёр орны мэдэгдэлд дурджээ.


Суданд дөрөвдүгээр сарын дунд үеэс эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас олон зуун хүн амиа алдаж, нэг сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүйд хүрээд байна. Үүнээс гадна олон зуун мянган хүн хөрш орнууд руу дүрвэжээ. 

Related news