Хархорум хөгжмийн фестиваль зургаадугаар сарын 10-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-05 11:48:08
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хархорум хөгжмийн фестиваль хоёр дахь жилдээ Eclipse нэртэйгээр энэ сарын 10-нд Steppe Arena-Мөсөн өргөөд болно.


Дэлхийн шилдэг техно DJ нарын нэгдүгээрт тооцогддог DJ болон продюсер Nina Kraviz Монголд анх удаа ирж, энэ удаагийн KHARKHORUM-Eclipse фестиваль дээр тоглох гэж байна. Мөн домогт Ben Frost, Dopplereffekt, Alex Wilcox нарыг урин тоглуулахаас гадна Монголын шилдэг DJ Mara b2b TMK, NOMTII нар оролцох аж. 


Тэд сар нарыг халхалж, хиртэх үед гэрэлт өдрийг сүүдэр нөмрөн авахуйд үл таних, ер бусын ертөнцөд нэвтэрч буй мэт сэтгэгдлийг төрүүлэх дэлхийн хэмжээний тайз гэрлийн гайхамшиг, дэлгэц, шилдэг артистуудын хөгжмийн ур чадварыг хослуулсан тоглолтоо үзүүлэх юм. 


Энэхүү KHARKHORUM chapter-2 нь урьд өмнө нь байгаагүй сонирхолтой том хэмжээний лед дэлгэцийн инстолляцаар дамжуулан, Испанийн уран бүтээлч Эфренийн этгээд сонин ертөнцөөр аялуулах электроник хөгжим болон дижитал урлагийн сонирхолтой хоршил байх ажээ. 


Related news