ДАРХАН-УУЛ: Үндэсний баяр наадам зохион байгуулах комисс хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-06-06 13:49:31

Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлангийн удирдлага дор өнөөдөр Дархан-Уул аймгийн баяр наадмыг зохион байгуулах ерөнхий комисс хуралдлаа. Хуралд баяр наадам зохион байгуулах комиссын гишүүд, салбар хороодын дарга нар оролцож, баяр наадам зохион байгуулах ажлын төлөвлөгөө, зардлын төсөв боловсруулах, замын тэмдэг тэмдэглэгээ, таних тэмдэг байршуулах зэрэг бэлтгэл ажлыг хангах асуудлуудыг хэлэлцлээ.



Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмыг Дархан-Уул аймагт 7 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар долоодугаар сарын 10-15-нд тав хоног амрахаар заасан байдаг. Хуанлийн хуудсанд тэмдэглэснээр 2023 оны долоодугаар сарын 10-ны өдөр даваа гарагт таарч байна.

Ингэснээр долоодугаар сарын 8-ны бямба гаргаас эхлэн долоодугаар сарын 17-ны даваа гараг хүртэл баярын амралттайгаа нийлээд нийт ес хоногийн амралт үргэлжлэх ажээ.

Related news