ХОВД: Айл өрхүүд Буянт гол дагуу зусланд гарч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант /МОНЦАМЭ/. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ховд аймгийн төвд амьдардаг зарим айл өрх Буянт гол дагуу зусланд гарч байна.
Одоогийн байдлаар гол дагуух зуслангийн бүсэд зориулалтын хогийн цэг, бие засах газар дутагдалтай байна.
Мэргэжлийн байгууллагууд энэ 7 хоногт 20 гаруй
эко бие засах газар (соруулдаг 00) болон хогийн сав шинээр байршуулахаар бэлтгэж байгаа.
Судалгаанаас үзэхэд Ховд аймгийн 800-1000 орчим өрх, 3-5 мянга орчим иргэн жил бүр Буянт гол дагуу зусланд гардаг. Аялал зугаалга, амралтаар явж байгаа иргэд болон зусланд гарсан айлууд хог хаягдлаа голын ай сав дагуу ил задгай хаях, усыг бохирдуулах, зүлгэн дээр машин тавих гэх мэт зөрчил үүсгэдэг тул мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллахыг иргэд хүслээ.