Дэлхийн циркчдийн их наадмаас хүрэл цом хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-10 12:32:43
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монакогийн вант улсын Монте Карло хотод зохион байгуулагдсан олон улсын циркийн “А” зэрэглэлийн “Монте карло 45” их наадамд “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн жүжигчид “Mystery of Gentlemen” акробатын үзүүлбэрээр амжилттай оролцож, хүрэл цом хүртжээ. 


Дээрх уран бүтээлчдийн гаргасан амжилт, Монгол Улсын циркийн урлагийн чанар, түвшинг олон улсад сурталчлан таниулсан гавьяаг үнэлэн, Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоол “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу 34,0 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосон байна.

Related news