“Virgin Galactic” арилжааны хоёр дахь нислэгт оролцох бүрэлдэхүүнийг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИННЬЮ-ЙОРК. /foxbusiness/. “Virgin Galactic” компани наймдугаар сарын 10-нд үйлдэх “Galactic-02” сансрын арилжааны нислэгт оролцох багийн бүрэлдэхүүнийг танилцуулжээ.
“VSS Unity” тойрог замын нисэх онгоцоор хийх энэ удаагийн нислэгт 1972 оны Олимпын наадамд оролцогч 80 настай Жон Гудвин, “Space for Humanity” ашгийн бус байгууллагаас зохион байгуулсан сугалааны ялагч нар болох, Карибын арлуудын уугуул иргэд Кейша Шахаф, түүний охин Анастасия Майерс нар оролцох ажээ.
“Galactic-02” нислэгийн багийг “Virgin Galactic”-ийн нислэгийн зааварлагч Безос Мозес ахлах бөгөөд түүний хувьд энэ нь дөрөв дэх нислэг болох юм. Тус компани мөн нислэгээ цахим хуудсаараа шууд дамжуулахаар төлөвлөж байна.
“Virgin Galactic” нь Жефф Безосын “Blue Origin”, Илон Маскийн “SpaceX” зэрэг сансрын арилжааны нислэг зохион байгуулдаг Америкийн цөөн компаниудын нэг юм. Тус компанийн “VSS Unity” сансрын нисэх онгоц зургаадугаар сарын 29-нд арилжааны анхны нислэгээ амжилттай үйлдэж, Нью-Мексико муж улсад газарджээ.