Жим Ён Ким дахин сонгогдох нь тодорхой болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /TASS/. Дэлхийн банкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх үйл явц лхагва гарагт дууслаа. Энэ албан тушаалд цорын ганц өрсөлдөгч тодорсон нь одоогийн ерөнхийлөгч Жим Ён Ким ажээ.
Дэлхийн банкны хэвлэлийн албаны мэдээлснээр, гүйцэтгэх захирлууд Вашингтон хотноо нэр дэвшигчтэй уулзалт хийж, банкны шинэ ерөнхийлөгчийг 11 дүгээр сарын 3-9-нд болох Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн жил тутмын уулзалтын өмнө томилох ажээ.
АНУ-ын Сангийн яам 8 дугаар сарын сүүлчээр Жим Ён Ким-ийг Дэлхийн банкны тэргүүний албан тушаалд нэр дэвшүүлсэн юм. 1959 онд Сөүл хотод төрсөн тэрбээр 5 настайдаа эцэг эхийн хамт АНУ-д ирж, Маскатин /Айова муж улс/ хотод амьдрах болжээ. 1982 онд Брауны их сургуулийг онц дүнтэй төгссөн бөгөөд гүн ухаан болон хүн судлалаар докторын зэрэг хамгаалсан байна.
Жим Ён Ким Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр 2012 оны 7 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагын 7 дахь тэргүүн юм.
Дэлхийн II дайн дууссанаас хойш АНУ болон баруун Европын хооронд Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн удирдах албан тушаалуудыг хоорондоо хуваарилан хаших талаарх албан бус тохиролцоо байдаг аж. Тодруулбал, Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр АНУ-ын иргэн сонгогдож, харин ОУВС-г Европ тивээс санал болгосон хүн удирддаг бичигдээгүй хууль үйлчилж иржээ.
Дэлхийн банк бол эгнээндээ 184 орны хувьцаа эзэмшигчдийг нэгтгэсэн засгийн газар хоорондын санхүүгийн байгууллага юм.
Х.Сарнай
Related news

