DW: Католик сүм улс төрийн зорилго тээдэггүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-03 12:18:03

БЕРЛИН. /DW/. 1450 католик шашинтантай Монголд хийж буй Пап Францисийн айлчлал бямба гарагт эхэллээ.


Хамба лам нар, санваартнууд ба өөрийн туслахуудад  хандан тэрбээр үг хэлэхдээ “Есүс надад улс төрийн эрхийг өгөөгүй боловч хүн төрөлхтөний зовлон шаналлыг сүсэг бишрэлээр дамжуулан хөнгөвчлөх нь зүйтэй” гэлээ. Энэ бол Бээжинд өгч буй мессеж юм.  


“Ийм учраас засгийн газрууд ба шашнаас ангид байгууллагуудын хувьд Сүмийн зүгээс явуулж буй христосын шашинд оруулах үйл ажиллагаанаас болгоомжлох зүйл огтхон ч байхгүй” гэж Хятад, Оросын дунд орших тус улсад ирсэн Францис хэлэв.  


Сүмийн хувьд байр сууриа ахиулах гэсэн улс төрийн зорилго агуулдаггүй, гэхдээ Бурхны нигүүлслийн зөөлөн хүч ба хайр энэрэл, шударга үнэнээр тэжээгдэн тэтгэгдэж байдаг, энэ бүхэн бол бүгдийн сайн сайхны төлөө чиглэсэн гэдгийг Пап онцлон дурдлаа.    


Хэвлэлүүдэд мэдээлснээр, Хятадын католик шашинтнууд Папын дүрийг харахаар Монголын нийслэл Улаанбаатарт олноороо иржээ. Папын зүгээс Ерөнхийлөгч Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлж, баасан гарагт Улаанбаатарт ирсэн тухайд Бээжин мэдэгдэхдээ, Ватикантай харилцан ойлголцлоо бэхжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.    


Монгол дахь шашны эрх чөлөөг магтан сайшаав

Чингис хааны үеэс уламжилж ирсэн шашны эрх чөлөөг дээдлэх монгол уламжлалыг Пап Францис магтан сайшаалаа.


“Монголын эзэнт гүрэн асар уудам бөгөөд өөр хоорондоо ялгаатай газар орныг олон зууны туршид эзэгнэж байсан нь танай өвөг дээдсийн хувьд тэд өөрсдийн асар уудам газар нутаг дахь хүмүүсийн хамгийн сайн чанаруудыг олж хараад нийтийн хөгжлийн хөгжлийн ашиг тусын тулд ашигладаг гайхамшигтай чадвартай байсныг гэрчилнэ” гэж өөрийг нь угтан авах ёслолын үеэр Пап хэллээ.   


“Хөгжлийн ийм загварыг үнэлэн цэгнэж, өнөө цагт дахин толилуулах нь зүйтэй” хэмээн Пап онцлов.   


13 дугаар зуунд Монголын эзэнт гүрний үед улс төрийн тогтвортой байдал бий болсны адилаар ах дүүгийн барилдлага, амар амгалангийн төлөө залбирахыг Францис уриалжээ.  


“Эцэс төгсгөлгүй хямрал сөргөлдөөнд нэрвэгдсэн энэ дэлхийд Pax Mongolica-гийн үеийнх шиг олон улсын хууль дүрмийг мөрдөн сахидаг болгох тийм шинэчлэлийг бурхан тэнгэр заяах болтугай” гэж Пап эцэст нь хэллээ.    


Эх сурвалж: https://www.dw.com/en/in-mongolia-pope-says-church-has-no-political-agenda/a-66703017

Related news