БАЯН-ӨЛГИЙ: Гадаа чөлөөт уншлагын талбай тохижуулан ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-05 16:18:11

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Төв номын сангийн хамт олон шинэ хичээлийн жилийг угтан уншигчдад зориулж гадаа чөлөөт уншлагын талбай тохижуулан ажиллуулж байна.


Уг уншлагын талбайг Номын сангийн байрны хашаанд ногоон зүлэг дэвсэж, гэрэлтүүлэгт тавьж зассан бөгөөд энэ сарын 4-ний өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлсэн аж.


"Тухайн үйлчилгээний цэгийг хүйтний улирал эхлэх хүртэл ажиллуулна. Иргэд ажлын заваараа болон оройн цагаар хүүхдүүдээ салхилуулж чөлөөт уншлагын цэгээр болон оройн номын сангаар үйлчлүүлэх боломжтой. Ажлын өдрүүдэд 21.00 цаг, бямба гарагт 15.00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлнэ" гэдгийг номын санчид хэлэв. 

Related news