БАЯН-ӨЛГИЙ: Толбо сумын төв хатуу хучилттай авто замтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-13 10:54:30

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Толбо сум төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,3 км хатуу хучилттай авто зам, 3 км явган хүний замыг гэрэлтүүлгийн хамт тавьж ашиглалтад орууллаа.


Замын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 12-ны өдөр болж, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Бейсен, Т.Аубакир, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, аймгийн Засаг дарга А.Камелият, сумын Засаг дарга Н.Еркежан болон орон нутгийн иргэд, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.


Замын нийт төсөвт өртөг нь 2 тэрбум 976 сая төгрөг аж. Замын бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн "Жол" компани гүйцэтгэжээ.


Тус замыг ашиглалтад оруулснаар Толбо сум нь баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замд холбогдсон Баян-Өлгий аймгийн хоёр дахь сум (2011 онд Бугат сум аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбогдсон) болж, сумын төвийн тоосжилт буурах, иргэд ая тухтай зорчих орчин нөхцөл бүрдэж байна. 

Related news