ХОВД: Дөргөн сумын төвийг бүрэн камержуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-19 15:57:45
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дөргөн суманд 2023 онд нийт 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж байгаа бөгөөд одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй байна.  

Үүнээс онцлоход, 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн хяналтын камержуулалтыг бүрэн шийдвэрлэжээ.


Уг ажлын хүрээнд сумын төвийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, цагдаагийн байр, төрийн захиргаа гэх мэт чиглэлд 10 гаруй камер суурилуулсан байна.


Мөн хог хаягдлыг ил задгай асгахаас сэргийлэх, хяналт тавих зорилгоор гурван ширхэг 4G камер тусгай байршилд суурилуулав.  Уг ажлыг хэрэгжүүлэхэд 19 сая гаруй төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна.


Тухайн нутагт дэвсгэрт камержуулалт хийснээр гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурах, иргэд болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэх юм.  

Related news