АНУ-ын шүдний эмч нар Дорнодод ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-19 14:23:34

“Дезэрит” Олон улсын хүмүүнлэгийн байгууллагынхан Дорнод аймгийн БОЭТ-ийн шүдний тасагтай хамтран Чойбалсан хотод нэг сарын хугацаатай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус байгууллагын Монголын салбарын  захирал Алан Мэйнс,  АНУ-ын  шүдний Мэс заслын их эмч Клайд Ларсан, Дуэн Орчард нар манай эмч нарт зөвлөн туслах, харилцан туршлага солилцох, амны хөндийн эрүүл мэндийн сургалт хийх зэргээр хамтран ажиллах гэнэ.

“Дезэрит”  байгууллагын хувьд олон нийтэд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэлхийн олон оронд явуулдаг. Энэ байгууллагын төсөл санаачилгаар Дорнод аймгийн төвд ундны цэвэр усны гурван ч худаг одоогоор ашиглалтад ороод байгаа юм.

Б.Туяа

 

 

Related news