ДАРХАН-УУЛ: Дархан суманд 1051 ААНБ үйл ажиллагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-28 16:09:14

Дархан, 2023 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Дархан сумын ЗДТГ-аас улирал бүр үйл ажиллагаа явуулж буй ААНБ-уудад хяналт шалгалт хийдэг аж. Дархан сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 3000 гаруй ААНБ байдгаас өнөөдрийн байдлаар 1051 ААНБ тогтмол үйл ажиллагаа явуулж буй судалгаа гарчээ.


Дээрх байгууллагууд нь сумын 87000 гаруй хүн амд хүрч ажилладаг бөгөөд зөвшөөрөл бүхий ААН-үүд 9813 га талбайд үйл ажиллагаа явуулдаг.


Тогтмол ажиллаж буй байгууллагуудаас 100 төрийн байгууллага бол 951 нь хувийн хэвшлийн ААНБ-ууд ажээ.

Үйл ажиллагаа, төрлөөр ангилбал хүнсний дэлгүүр 252, зах, худалдааны төв, 17, авто болон дугуй засвар 42, цайны газар 45, сүм хийд 23, спорт заал 12, их дээд сургууль, коллеж 9, барилгын материал 38, цахим тоглоомын таван төв үйл ажиллагаагаа явуулж байна.


Зөвшөөрөлтэй 252 хүнсний дэлгүүрээс 130 нь тамхины зөвшөөрөлтэй аж. Харин сумын хэмжээнд тамхины бөөний 10 цэг үйл ажиллагаа явуулж байна. Тамхины зөвшөөрлийг ЕБС болон дотуур байрнаас 500 метр зайд шулуунаар зураглал батлах аргачлалаар хуулийн дагуу баталж олгодог аж.


Түүнчлэн ААНБ-уудын аюулгүй байдлын үүднээс камержуулалтгадна орчны тохижилт үйлчилгээнд тогтмол хяналт тавьж ажилладаг гэж Дархан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн С.Шинэзаяа мэдээлэв.


Багийн засаг дарга, хэсгийн байцаагч, ЗДТГ-ын мэргэжилтэн хамтран хяналт, шалгалт хийдэг ажээ.

Related news