Япон улс хагас дамжуулагчийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-11-10 15:50:14

ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /NNK/. Японы Засгийн газар хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 1.9 орчим их наяд иен буюу ойролцоогоор 12.6 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна. 


Үүнээс 5 тэрбум орчим ам.долларыг дэвшилтэт хагас дамжуулагчийг бөөнөөр үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хуваарилна. Энэ нь Күмамото мужид Японд хоёр дахь үйлдвэрээ барих талаар судалж буй Тайванийн TSMC компанид дэмжлэг болно гэж үзэж байна. Мөн Японд дэвшилтэт хагас дамжуулагч үйлдвэрлэхээр төлөвлөж буй “Rapidus” зэрэг компаниудыг дэмжихэд 4.2 тэрбум ам.долларыг нь зарцуулж магадгүй байна.


Түүнчлэн хагас дамжуулагчийн тогтвортой нийлүүлэлтийг дэмжихэд 3.8 тэрбум орчим ам.долларыг зарцуулах ажээ.



Related news