MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

АНЭУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулж 30 тэрбум долларын сан байгуулснаа зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-12-01 17:59:54

ДУБАЙ, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /Reuters/. АНЭУ-ын Ерөнхийлөгч Шейх Мухаммед Бин Заид дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй асуудлуудыг шийдэхийн тулд 30 тэрбум долларын сан байгуулснаа баасан гарагт зарлаж, 2030 он гэхэд 250 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. 


“ALTÉRRA” гэдэг нэртэй уг сан нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд 25 тэрбум доллар, дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгалыг дэмжихэд тусгайлан зориулж 5 тэрбум доллар хуваарилах ажээ.


Тус санг Абу-Дабид төвтэй хөрөнгө оруулалтын Lunate сан үүсгэн байгуулсан бөгөөд COP28-ын Ерөнхий захирал Мажид Аль Сувайди ALTÉRRA-гийн гүйцэтгэх захирлаар ажиллах ажээ.




Related news