ДАРХАН-УУЛ: Ирэх онд 700 га талбайгаас мод бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-07 14:45:45

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ирэх онд ойгоос мод бэлтгэх хязгаарыг аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталжээ.


2024 онд Хонгор сумын газар нутгаас мод бэлтгэх бөгөөд арчилгаа цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ, хэрэглээний модны дээд хязгаарыг 4500 м.куб байх бөгөөд үүнийг 300 га талбайгаас, түлээний модыг 400 га талбайгаас 4000 м.куб байхаар баталсан аж.


Дархан-Уул аймаг нь 81.997 га ойн сантай бөгөөд 2023 онд аймгийн хэмжээнд нийт 692 өрх 2774 м.куб түлээний мод бэлтгэжээ.

 

 

 

Related news