ДАРХАН-УУЛ: СӨХ-ны үйл ажиллагааг аппликейшнээр дамжуулан хянадаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-12 13:56:43

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Орон сууц хорооллын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг Сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулан хийж хэрэгжүүлдэг. Зарим байруудын СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүйг оршин суугчид шүүмжилдэг. Тэгвэл СӨХ-ны үйл ажиллагааг цахимжуулж, орон сууцанд амьдардаг айл өрхүүдийн төлбөрийн мэдээллийг ил тод нээлттэй байхаар Дархан сумын ЗДТГ-ын ажиллаж байна.


Тодруулбал Дархан сумын ЗДТГ, Европын холбооны санхүүжилттэй Найрамдал төслийн хүрээнд “Home center” төвийг байгуулахаар ажиллаж байна.




Төлбөрийн зарцуулалтыг цахимаар хянах боломжтой уг ажлыг Дарханы залуучуудын багаас бүрдсэн “Данда Солюшн” ХХК, олон жилийн туршлагатай мэргэжлийн “Аясгал” үл хөдлөх хөрөнгийн менежмент, төсөл хөгжүүлэлтийн компанитай хамтран хийжээ. Аппликейшн хөгжүүлэлтийг Дархан сумын 13, 14, 16 дугаар багт хэрэгжүүлж туршилтаар эхний ээлжид хэрэгжүүлж байна.




Энэ хүрээнд аппликейшны хөгжүүлэлт, цаашид хэрхэн ажиллах талаар Дархан сумын засаг дарга Т.Тулгаа холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.


Related news