БАЯН-ӨЛГИЙ: Шинэ оны босгон дээр 10 хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-02 11:20:13

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт шинэ оны босгон дээр буюу 12 дугаар сарын 31, нэгдүгээр сарын 1-ний өдөр 5 охин, 5 хүү төржээ.


Тэдний 1 нь Цэнгэл сумын Сум дундын эрүүл мэндийн төвд, 9 нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт төрсөн байна. 


Одоо эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэв.

Related news