442 төслийг 744.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2024 онд 442 төслийг 744.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээ БШУЯ-наас мэдээлэв. Энэ онд боловсролын салбарын нийт төсөв 4.2 их наяд төгрөг байх бөгөөд энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувийг эзэлж байгаа юм.
2024
онд боловсролын салбарт хийх ажлыг жагсаавал
-142 сургууль,
149 цэцэрлэг, 40 дотуур байр барина.
-173 төслийг шинээр
эхлүүлэхэд 330.5 тэрбум төгрөг
-Багш мэргэжлээр
суралцагчдын тэтгэлэгт 14.5 тэрбум төгрөг
-15-аас дээш жил
тасралтгүй ажиллаж байгаа багш, ажилтны хүүхдийг эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр
суралцах төлбөрт 6.9 тэрбум төгрөг
-Хөдөө, орон
нутгийн багш нар тав дахь жил, цаашид гурван жил тутамд зургаан сарын тэтгэмж
олгоход 105.3 тэрбум төгрөг
-Мэргэжлийн боловсролын
сургалтын байгууллагуудын өртөгт суурилсан хувьсах зардлыг 196.8 тэрбум
төгрөгөөр санхүүжүүлнэ.
-Сурагчийн “Үдийн
хоол” хөтөлбөрт 87.4 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар тусгажээ.