Сургууль, цэцэрлэг орчмын бүсэд лед гэрлэн гарц хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд зам, тээврийн ослын улмаас 694 хүүхэд гэмтсэний 379 буюу талаас илүү хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт осол гэмтэлд өртжээ.
Судалгаанаас үзэхэд, хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй
цаг хугацаа нь өглөө 07.00-08.00, орой 17.00-20.00 цаг буюу үзэгдэх орчих хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үе
таарч байгаа юм.
Иймд явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, явган
зорчигч харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилгоор нийслэлийн
сургууль, цэцэрлэг орчмын бүсийн явган хүний гарцанд лед гэрэл хийж байна.
“Сургууль орчимд лед гэрлэн гарц хийснээр үзэгдэх орчин
сайжирч эерэг үр дүн гарч эхэлсэн. Тиймээс уг ажлыг үргэлжлүүлж нийслэл дэх
сургууль орчмын бүсийн 102 байршилд явган хүний гарцанд лед гэрэл хийхээр
төлөвлөсөн” хэмээн нийслэлийн захиргаанаас мэдэгдлээ.
Нийслэлийн сургууль, цэцэрлэг орчмын бүсийн явган хүний
гарцанд лед гэрэл хийсэн ажлын гүйцэтгэлээс дурдвал:
- 2, 11, 22, 24, 50, 107-р сургууль, Баянгол дүүргийн “Оюуны
эрин” цогцолбор сургууль “Боловсрол”
цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 44-р цэцэрлэг, “Хангай” цогцолбор сургуулийн орчинд
- 75, 15, 18, 130, 32, 34, 135, 10, 26, 62, 122, 105, 107,
74, 121, 65, 162, 12, 42, 123, 31, 25, 4, 26, 29, 131, 35, 58, 71-р сургуулиудын орчинд
-Мөн “Хөгжил” цогцолбор сургууль, “Ирээдүй” цогцолбор сургууль, “Өнөр” цогцолбор сургууль, 143, 153, 60, 118, 114, 130-р сургууль орчмын явган хүний гарцанд хийхээр төлөвлөөд буй ажээ.