Улсын хэмжээнд нэг га-гаас 13.0 центнер үр тариа, 92.3 центнер төмс хураажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-01-17 12:22:05

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Газар тариалангийн салбарт 2023 онд 17.7 мянган өрх, 1.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулжээ.


Тариалан эрхэлдэг өрхийг бүсээр авч үзэхэд:

  • Төвийн бүсэд 38.2 хувь,
  • Хангайн бүсэд 20.9 хувь,
  • Баруун бүсэд 20.0 хувь,
  • Зүүн бүсэд 12.4 хувь нь,
  • Улаанбаатар хотод 8.6 хувь, 

Харин аж ахуйн нэгж, байгууллага:

  • Төвийн бүсэд 50.5 хувь,
  • Хангайн бүсэд 21.2 хувь,
  • Баруун бүсэд 13.9 хувь,
  • Зүүн бүсэд 9.7 хувь,
  • Улаанбаатар хотод 4.6 хувь, 
Улсын хэмжээнд 2023 онд нийт 642.2 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оныхоос 23.6 мянган га-гаар өсжээ.


Нийт тариалсан талбайн хувьд:

  • 363.1 мянган га-д үр тариа, 
  • 36.9 мянган га-д техникийн ургамал,
  • 106.9 мянган га-д таримал тэжээл,
  • 19.4 мянган га-д төмс, 15.8 мянган га-д хүнсний ногоо,

Эдгээрийг 2022 оныхтой харьцуулахад:

  • үр тарианы талбай 22.0 мянган га,
  • төмс 1.6 мянган га-гаар буурчээ. Гэхдээ,
  • таримал тэжээл 33.4 мянган га-гаар,
  • техникийн ургамал 12.8 мянган га-гаар,
  • хүнсний ногоо 1.6 мянган га-гаар тус тус өссөн байна.

НИЙТ ТАРИАЛСАН ТАЛБАЙ, мянган га


Тариалсан талбай 2023 онд 642.2 мянган га-д хүрсэн нь 1990-1992 оны түвшинд ойролцоо очжээ. Сүүлийн 30 жилээр авч үзэхэд, 2006 онд хамгийн бага буюу 162.0 мянган га-д тариалалт хийсэн байна. Үр тариан нийт талбайд эзлэх хувь буурч, хүнсний ногоо, таримал тэжээл, техникийн ургамлын нэр төрөл нэмэгдэх хандлагатай болжээ.

Үр тариа тариалсан талбайны хувьд:

  • Говьсүмбэр,
  • Баян-Өлгий,
  • Дорноговь,
  • Сүхбаатар,
  • Улаанбаатар хот ,
  • Завхан,
  • Хэнтий аймагт өмнөх оныхоос 6.0га-гаас 5.8 мянган га буюу 1.2 хувиас 27.4 дахин өсжээ.

Хураасан төмс өмнөх оныхоос Сүхбаатар, Хэнтий, Завхан , Булган, Дорнод , Говь-Алтай, Увс, Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймагт 26.8 тонноос 4.1 мянган тонн буюу 1.3 - 66.2 хувиар өсжээ. Хүнсний ногоо өмнөх оныхоос Өмнөговь, Булган, Баян-Өлгий аймагт 31.1-132.9 тонн буюу 4.0 - 7.9 хувиар буурч, бусад аймагт 25.0 тонноос 29.5 мянган тонноор өссөн байна.


ХУРААСАН УРГАЦ, БЭЛТГЭСЭН ӨВС ХАДЛАН, мянган тонн


Бэлтгэсэн өвс, хадлан өмнөх оныхоос Говь-Алтай, Өмнөговь, Увс, Завхан, Төв, Ховд, Хэнтий аймагт 130.0 тонноос 115.7 мянган тонноор буюу 1.4-47.4 хувиар буурчээ. Харин бусад аймаг болон Улаанбаатар хотод 74.1 тонноос 40.6 мянган тонноор өссөн байна.

Хураасан үр тариаг аймгаар авч үзэхэд:

  • Сэлэнгэ  41.9 хувь,
  • Төв  21.9 хувь,
  • Булган 11.5 хувь ,
  • Хөвсгөл  5.0 хувь,
  • Дархан-Уул 4.4 хувь,     

Хураасан төмсний хувьд:

  • Төв аймаг 56.3 хувь,
  • Сэлэнгэ 18.8 хувь,
  • Ховд аймаг 5.0 хувь,
  • Дархан-Уул аймаг 2.4 хувь,

Хүнсний ногоо:

  • Сэлэнгэ аймаг 41.4 хувь,
  • Төв аймаг 18.0 хувь,
  • Дархан-Уул аймаг 12.3 хувь,
  • Ховд аймаг 8.6 хувь, 

ХУРААСАН УРГАЦ, ургамлын төрлөөр, мянган тонн


Улсын хэмжээнд 2023 онд нэг га-гаас дунджаар 13.0 центнер үр тариа, 92.3 центнер төмс хураасан нь өмнөх оныхоос үр тарианых 1.8 центнерээр өсөж, олон жилийн дунджаас 3.0 центнерээр их байна. Харин төмс 9.5 центнерээр буурч, олон жилийн дунджаас 5.5 центнерээр бага гарчээ.

Үр тарианы га-гийн ургац 2023 онд:

Архангай, Хөвсгөл, Улаанбаатар хот, Дорноговь, Говь-Алтай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Орхон, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.5-22.0 центнерээр их, бусад аймагт улсын дунджаас 0.5-13.0 центнерээр бага байна.


ГА-ГИЙН УРГАЦ, центнер

Төмсний га-гийн ургац Улаанбаатар хот, Өвөрхангай, Хэнтий, Увс, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт улсын дунджаас 2.6-32.2 центнерээр их, харин бусад аймагт улсын дунджаас 0.8-38.6 центнерээр бага байжээ.


ТАРИАЛСАН ТАЛБАЙ, ХУРААСАН УРГАЦ, ургамлын төрлөөр, жил бүрийн эцэст

Нийт хураасан ургацыг тариалсан бүх талбайгаас хураан авсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээл, техник, тосны ургамал зэрэг таримал ургамлын хэмжээгээр тодорхойлжээ. Га-гийн ургацыг нэг төрлийн ургамал тариалсан талбайгаас хураан авсан бүх ургацыг тариалсан талбайн хэмжээнд нь харьцуулна хэмээн тодотгожээ.

Related news