Мал аж ахуйн салбарт 298.3 мянган малчин ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-01-18 12:49:58

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Мал тооллогын урьдчилсан дүнгээр, улсын хэмжээнд 2023 оны эцэст 64.7 сая толгой мал тоологджээ. Тухайлбал:

  • адуу 4.8 сая,
  • үхэр 5.4 сая,
  • тэмээ 473.9 мянган,
  • хонь 29.4 сая,
  • ямаа 24.6 сая,

Мал тооллогын дүнгээр 247.9 мянган малтай өрх тооллогод хамрагдаж, өмнөх оныхоос 425 өрхөөр буурсан байна. Малтай 189.3 мянган өрх жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэр болгож байна. Малчин өрхийн тоо өмнөх оныхоос 1.5 мянгаар буурчээ.


Малчин өрхийг малын тоогоор нь бүлэглэхэд:

  • 50 хүртэлх малтай өрх 8.3 хувиар,
  • 51-200 хүртэлх малтай өрх 4.2 хувиар,
  • 201-500 малтай өрх 1.3 хувиар ,
  • 501-999 малтай өрх 7.2 хувиар,
  • 1000-2000 малтай өрх 26.5 хувиар,
  • 2001-ээс дээш малтай өрх 38.0 хувиар буурсан байх юм.
Малчин нэг өрхөд ногдох малын тоо 2023 онд дунджаар 309 болж, өмнөх оныхоос 30 толгойгоор буурсан байна.


Малчин нэг өрхөд:

  • Адуу 22,
  •  үхэр 24,
  • тэмээ 2,
  • хонь141,
  • ямаа 118 ногдож байна.

Нэг малчин өрхөд:

  • үхэр 1,
  • ямаа 14,
  • хонь 16 толгойгоор өмнөх оныхоос тус тус буурчээ. Харин  адуу, тэмээний тоо өөрчлөлтгүй байна.  

МАЛЧИН ӨРХИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТ, аймаг, нийслэлээр, 2023 он

Мал тооллогын 2023 оны дүнгээр малчин өрхийн 82.8 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 74.9 хувь нь телевизортой, 60.0 хувь нь автомашинтай, 49.3 хувь нь мотоциклтой байна. Телевизортой өрхийн тоо 141.7 мянга болж, өмнөх оныхоос 0.5 мянга, автомашинтай өрхийн тоо 113.7 мянга болж, өмнөх оныхоос 5.3 мянгаар өссөн байна. Цахилгааны эх үүсгүүртэй өрхийн тоо 2023 онд 156.7 мянга болж, өмнөх оныхоос 0.4 мянга, мотоциклтой өрхийн тоо 93.3 мянга болж, өмнөх оныхоос 1.8 мянгаар буурчээ.


Манай улсын хөдөлмөр эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь буюу 298.3 мянган малчид мал аж ахуйн салбарт ажиллаж байна.

Малчдын тоо өмнөх оныхоос 6.7 мянгаар буурсан байна. Нийт малчдын 179.4 мянга нь эрэгтэй, 118.9 мянга нь эмэгтэйчүүд байна. Малчдын тоог аймгаар, өмнөх оныхтой харьцуулан авч үзэхэд:

  • Хөвсгөл,
  • Хэнтий,
  • Орхон аймгууд,
  • Улаанбаатар хотод 29 - 99-өөр нэмэгджээ. Бусад аймгуудад 92-801-ээр буурсан байна.

МАЛЧДЫН ТОО, аймаг, нийслэлээр

Нийт малчдыг насны бүлгээр авч үзэхэд:

  • 5.9 хувь нь 24 хүртэлх насных,
  • 19.8 хувь нь 25-34 насных,
  • 28.0 хувь нь 35-44 насных,
  • 26.5 хувь,  45-54 насных,
  • 13.6 хувь нь 55-64 насных,
  •  6.2 хувь нь 65 ба түүнээс дээш насны малчид байна

МАЛЧДЫН МЭДЭЭЛЭЛ, насны бүлгээр, 2023 онд


Малчдын 112.4 мянга нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. Даатгалд хамрагдсан малчдын 86.6 мянга нь 25-54 насных байна. Нийт малчдын 147.8 мянга нь зээлтэй байна.

Зээл авсан малчид:

  • 25-34 насныхан 18.9 хувь,
  • 35-44 насны малчид 31.1 хувь,
  • 45-54 насныхан 13.6 хувийг эзэлж байна

Малын тоо өмнөх оныхоос 6.4 саяар буурсан байна.

Төрлөөр авч үзэхэд:

  • хонь 3.3 сая,
  • ямаа 3.0 сая,
  • үхэр162.1 мянгаар буурчээ. Харин:
  • адуу 8.6 мянга,
  • тэмээ 3.4 мянгаар өссөн байна.

Сүрэгт:

  • хонь 45.5 хувь,
  • ямаа 38.1 хувь,
  • үхэр 8.3 хувь,
  • адуу 7.5 хувь,
  • тэмээ 0.7 хувийг эзэлсэн байх юм.

 НИЙТ СҮРЭГТ 5 ХОШУУ МАЛЫН ЭЗЛЭХ ХУВЬ, жил бүрийн эцэст

Манай улсын хонь, ямааны харьцаа 1990 он хүртэл 75:25 буюу 3 хонинд нэг ямаа ногдож, зохистой харьцаанд байжээ. Гэвч сүүлийн 30 гаруй жилд сүргийн бүтцэд уламжлалт энэ харьцаа алдагдсан байна. Тухайлбал, 1993 оноос ноолуур үнэтэй болсноор ямааны тоо толгойн мэдэгдэхүйц өсөж 1994-2003 онд хонины тоотой ижил түвшинд хүрчээ. Харин 2003-2009 оны ямааны тоо хонины тооноос давжээ. Гэхдээ 2009-2015 онд хонины тоо толгойтой дүйцэж, 50:50 харьцаатай болсон байна. Хонь, ямаа 2023 онд 54:46 харьцаатай тоологджээ.


Хөвсгөл аймаг нийт 5.7 сая толгой мал тоолуулж улсын хэмжээнд тэргүүлсэн байна. Дараа нь:

  • Төв аймаг 4.9 сая толгой,
  • Архангай аймаг 4.8 сая толгой,
  • Өвөрхангай аймаг 4.7 сая толгой,
  • Хэнтий аймаг 4.4 сая толгой мал тоолуулжээ.

МАЛЫН ТОО, сая толгой, аймаг, нийслэлээр

Малын төрлөөр авч үзвэл:

-Адуун сүргийн тоогоор Архангай аймаг 448.5 мянган толгой, Дорнод аймаг 443.8 мянган толгой, Төв аймаг 425.2 мянган толгой, Сүхбаатар аймаг 366.3 мянган толгой, Хөвсгөл аймаг 362.7 мянган толгой;

-Үхэр сүргийн тоогоор Архангай аймаг 741.0 мянган толгой, Хөвсгөл аймаг 637.0 мянган толгой, Хэнтий аймаг 405.7 мянган толгой, Дорнод аймаг 391.5 мянган толгой,Төв аймаг 355.0 мянган толгой;

-Тэмээн сүргийн тоогоор Өмнөговь аймаг 157.2 мянган толгой, Дорноговь аймаг 54.5 мянган толгой, Баянхонгор аймаг 48.9 мянган толгой, Говь-Алтай аймаг 47.4 мянган толгой, Дундговь аймаг 43.7 мянган толгой;

-Хонин сүргийн тоогоор Хөвсгөл аймаг 2654.0 мянган толгой, Төв аймаг 2642.7 мянган толгой, Архангай аймаг 2392.0 мянган толгой, Өвөрхангай аймаг 2324.8 мянган толгой, Хэнтий аймаг 2266.5 мянган толгой;

-Ямаан сүргийн тоогоор Баянхонгор аймаг 2389.3 мянган толгой, Хөвсгөл аймаг 2005.9 мянган толгой, Говь-Алтай аймаг 1884.3 мянган толгой, Өвөрхангай аймаг 1727.5мянган толгой, Ховд аймаг 1677.9 мянган толгойгоор тэргүүлж байна.


Мал тооллогын дүнгээр Архангай аймаг:

  • адуу, үхрийн тоогоор,

Өмнөговь аймаг:

  • тэмээний тоогоор,    

Хөвсгөл аймаг:

  • хонины тоогоор,

Баянхонгор аймаг:

  • ямааны тоогоор тэргүүлж байна.

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум:

  • 564.3 мянган толгой,

Дундговь аймгийн Эрдэнэдалай сум:

  • 525.6 мянган толгой,

Сүхбаатар аймгийн  Эрдэнэцагаан сум:

  • 498.7 мянган толгой,

Хэнтий аймгийн Хэрлэн сум:

  • 495.8 мянган толгой,

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум:

  •  471.2 мянган толгой мал тоолуулжээ

Улсын хэмжээнд 2023 онд оны эхний төллөх хээлтэгч 30.9 сая малын 22.7 сая нь төллөжээ. Төрлөөр нь авч үзэхэд:

  • Гүүний 68.1 хувь,
  • үнээний 75.0 хувь,
  • ингэний 45.8 хувь,
  • эм хонины 77.6 хувь,
  • эм ямааны 69.3 хувь.

Төллөлтийн хувь өмнөх оныхоос 12.5 нэгж хувиар, гүүнийх 14.6 нэгж хувиар, үнээнийх 8.7 нэгж хувиар, ингэнийх 7.6 нэгж хувиар, эм хониных 10.4 нэгж хувиар, эм ямааных 15.7 нэгж хувиар тус тус буурсан байна


ХЭЭЛТЭГЧ МАЛ, ТӨЛИЙН ТООНЫ ӨӨРЧЛӨЛТ, сая толгой, жил бүрийн эцэст


Бойжуулсан төл 2023 онд 18.3 сая болж, өмнөх оныхоос 7.1 сая толгой 27.9 хувиар буурчээ. Бойжилтын хувь 80.6 хувь болж, өмнөх оныхоос 15.1 нэгж хувиар буурсан байна. Төрлөөр авч үзвэл:

  • унаганы 86.9 хувь,
  • тугалын 89.2 хувь,
  • ботгоны 94.8 хувь,
  • хурганы 81.3 хувь,
  • ишигний 77.1 хувь нь бойжжээ.

БЭЛТГЭСЭН ХАДЛАН, аймаг, нийслэлээр, мянган тонн


2023 онд нийт 1570.2 мянган тонн хадлан бэлтгэсэн нь өмнөх оныхоос 7.7 мянган тонноор өссөн байна.

Бэлтгэсэн хадланг аймгаар авч үзэхэд:

  • Говь-Алтай,
  • Өмнөговь,
  • Увс,
  • Завхан,
  • Төв,
  • Ховд,
  • Хэнтий зэрэг аймагт 130.0 тонноос 115.7 мянган тонноор буурчээ. Улаанбаатар хотод болон бусад аймагт 74.1 тонноос 40.6 мянган тонноор өссөн байна

Related news