БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр оюутан сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-09-28 14:51:05

2017 онд БНСУ-ын их, дээд сургуулиудад 4 жилийн бакалавр болон 2 жилийн магистр, докторын мэргэжлийн зэргээр суралцах оюутан залуусыг сонгон шалгаруулах БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

“Global Korea Scholarship” буюу энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь онгоцны зардал, сургалтын төлбөр, даатгал, сар бүрийн амьжиргааны тэтгэмж олгодог хамгийн нэр хүндтэй өндөр тэтгэлэгт хөтөлбөрийн нэг юм.

1992 оноос хойш Монгол Улсын нийт 178 хүн уг хөтөлбөрт хамарчээ. 2016 оны тэтгэлэгт хөтөлбөрт бакалаврын зэргээр 6, доктор, магистрын зэргээр 17, нийт 23 хүн Монголоос шалгарч, тус улсад суралцаж байна.

Энэ жилийн хувьд Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-аар дамжуулан бакалаврын хөтөлбөрт 3 хүн шалгаруулах бөгөөд материалыг ирэх сарын 4-нийг хүртэл ЭСЯ-нд хүлээн авах юм.

Харин байгалийн болон инженерийн мэргэжлээр орон нутгийн их, дээд сургуулиудад суралцах 4 жилийн бакалаврын хөтөлбөр, 2 жилийн мэргэжлийн коллежид  суралцах залуусын материалыг тухайн сургуулиуд нь өөрсдийн хуваарийн дагуу хүлээн авч тодорхой тооны оюутнуудыг сонгон шалгаруулах аж.  

Өргөдөл гаргагч нь өөрөө болон эцэг эх нь Монгол Улсын иргэн, 25 нас хүрээгүй, дунд сургуулиа дүүргэсэн байх шаардлагатай.

Ж.Болор

Related news