Чойбалсан хотод хятад ханзаар бичсэн хаяг, хөшөө олширч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-29 16:05:27

Дорнод аймгийн Хэрлэн сум /Баянтүмэн/ буюу Чойбалсан хотод  сүүлийн жилүүдэд хятад ханз бичигтэй хөшөө, цайны газрууд олноор бий болж байгаад нутгийн ард иргэд бухимдалтай байна.

Чойбалсан хотын хувьд БНХАУ-тай хиллэдэг, ӨМӨЗО Шинэбарга баруун хошуу Хөлөнбуйр аймагтай найрамдалт харилцаатай учир тэдний хөрөнгө оруулалт хандиваар чамгүй хэдэн бүтээн байгуулалт хийгээд авсан. Тухайлбал: усан оргилуур, төв талбай, Найрамдал парк, аймгийн захиргааны шинэ байр зэрэгт хөрш гүрний Хөлөнбуйр аймгийнхан их хөрөнгө мөнгө зарсан. Харин тохижуулж өгсөн гудамж, талбайд томоос том ханз үсгэн бичигтэй хад чулуун хөшөө ёс юм шиг босдог болсон нь хөрөнгөө гаргасан хүмүүс нь ингэж бичүүлэх хүсэлт тавьдагтай холбоотой гэнэ. 

Б.Туяа

Related news