Төсвийн 99 хувь нь нийгмийн салбарт зарцуулагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-29 16:11:45

Дорнод аймгийн ИТХ энэ сарын 26-нд хуралдаж аймгийн төсөвт тодотгол хийж баталлаа. 2016 оны аймгийн төсөв 50,9 тэрбум төгрөг байхаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү төсвийг задлах юм бол 99 хувь нь нийгмийн салбарт зарцуулагдахаар тооцжээ. Эдийн засаг боломжийн байсан 2014-2015 онуудад тус аймаг далаас наян тэрбумын төсөв баталж байсан юм. Дээрх төсвийн хуваарилалтыг харахад ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын салбарт маш бага мөнгө зарцуулагдахаар харагдаж байна.  

Б.Туяа

Related news