ДОРНОД: Ц.Дамдинсүрэн зохиол бүтээлүүдээ ид туурвих үедээ хэрэглэж байсан бичгийн машин

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-10 16:53:03

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гол бүтээлүүдээ туурвих үедээ энэхүү бичгийн машиныг хэрэглэж байжээ. Орос улсад үйлдвэрлэсэн, урд талдаа "Москва", ар талдаа "Модель-3" гэсэн бичигтэй, хар өнгөтэй, кирилл үсгээр бичдэг дээрх бичгийн машин өдгөө Дорнод аймгийн музейд хадгалагдаж байна. 


БНМАУ-ын маршал Чойбалсангийн нэрэмжит гурван удаагийн шагналт, анхны Ардын уран зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн Монголын түүхэнд оруулсан хувь нэмэр их билээ.


Тэрээр орос, герман, англи, төвөд хэлний боловсролтой байсан нь гадаад, дотоодын утга зохиол хийгээд онол, түүхийг аль ч талаас нь судлах бололцоог олгожээ. 


Тэрээр 1946 онд "Зөвлөлтийн ард түмэнд зориулсан ерөөл" зохиосны төлөө, 1947 онд "Монголын нууц товчоо"-г орчин цагийн хэлнээ хөрвүүлсний төлөө, 1951 онд БНМАУ-ын "Төрийн дуулал"-ын үгийг зохиосон тул Төрийн шагналаар шагнажээ.

 

Related news