“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-03-11 18:19:30

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны гуравдугаар сарын 11 /CNN/. Америкийн кино урлагийн академийн “Оскар”-ын шагнал гардуулах 96 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотын “Долби” театрт боллоо. Энэ удаагийн наадмыг комедиан Жимми Киммел хөтлөв. 


“Оскар-2024” наадмын анхны шагнал болох “Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг Америкийн жүжигчин Да’Вайн Жой Рэндольф “The Holdovers” кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн бол “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Роберт Дауни /Oppenheimer/ шалгарснаар анхны “Оскар”-ын цомоо өргөлөө. 


Энэ удаагийн наадмаас “Oppenheimer” кино шилдэг кино, гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний зэрэг долоон шагнал хүртлээ. Нийт 13 шагналд нэр дэвшээд байсан тус кино мөн "Шилдэг найруулагч, "Шилдэг эвлүүлэг", “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд шалгарсан юм. 


Америкийн жүжигчин Эмма Стоуны хувьд "Poor Things" кинонд бүтээсэн дүрээрээ "Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин"-ээр тодорсноор 35 нас хүртлээ "Оскар"-ын наадмаас хоёр дахь удаагаа шагнал хүртсэн найм дахь жүжигчин боллоо. 


Шилдэг кино: Oppenheimer 


Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Киллиан Мерфи, Oppenheimer


Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Роберт Дауни, Oppenheimer



Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Эмма Стоун, Poor Things


Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Да’Вайн Жой Рэндольф, The Holdovers


Шилдэг найруулагч: Кристофер Нолан 


Шилдэг анимейшн: The Boy and the Heron


Шилдэг кино зохиол: American Fiction


Шилдэг эх зохиол: Anatomy of a Fall


Шилдэг зураг авалт: Oppenheimer


Шилдэг богино хэмжээний баримтат кино: The Last Repair Shop


Шилдэг эвлүүлэг: Oppenheimer


Шилдэг гадаад кино: The Zone of Interest


Шилдэг нүүр будаг, үс засалт: Poor Things


Кинонд зориулан бичсэн шилдэг хөгжим: Людвиг Йоранссон, Oppenheimer


Шилдэг киноны дуу: Билли Айлиш, “What Was I Made For?, Barbie


Шилдэг визуал эффект: Godzilla Minus One


Related news