Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн контентод шинэ тохиргоо нэвтрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-03-20 15:58:08

САН-БРУНО, 2024 оны гуравдугаар сарын 20 /unn/. Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн дүрс бичлэгт шошго тэмдэг тавихыг контент бүтээгчдээс шаардах шинэ тохиргоо нэвтрүүлж байгаагаа YouTube мэдэгджээ. 


“Хиймэл оюун ухаан нь /Generative AI/ зохиол бичих санаанаас эхлээд бүтээлч үйл явцыг сайжруулах хэрэглүүрүүдийг турших зэргээр контент бүтээгчдийн өөрсдийгөө илэрхийлэх арга замуудыг өөрчилж байна. Гэтэл үзэгчид өөрсдийн үзэж буй контентыг бүтээхэд хиймэл оюун ухаан ашигласан уу гэдгийг мэдэхийг улам бүр хүсэж байна. Тиймээс бид тухайн контентыг бүтээхэд хиймэл оюун ухаан ашигласан болохыг үзэгчдэд ил тод болгохын тулд Creator Studio хэсэгт шинэ тохиргоог танилцуулж байна" гэж YouTube-ийн мэдэгдэлд дурджээ. 


Харин илтэд бодит биш, дүрснээс анимэйшн үүсгэсэн, тусгай эффект агуулсан эсвэл Generative AI ашиглан бүтээсэн контентын мэдээллийг ил болгохыг шаардахгүй ажээ.


Шинэ тохиргоо нь үзэгчдэд ил тод байдлыг нэмэгдүүлэх, контент бүтээгчид ба үзэгчдийн хооронд итгэлцлийг бий болгох зорилготой юм. 

Related news