Ж.Байден төсвийн тухай хуульд гарын үсэг зурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-03-24 12:25:50

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 24 /VOA/. АНУ-ын засгийн газрын агентлагуудыг есдүгээр сарын эцэс хүртэл 1.2 их наяд доллароор санхүүжүүлэх тухай хуульд Ерөнхийлөгч Жо Байден бямба гарагт гарын үсэг зурлаа. 


Тэрбээр уг баримт бичгийг "америкчуудад хөрөнгө оруулах, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх хууль" хэмээн мэдэгдээд Конгресст хандан хууль тогтоох танхимд гацаад буй бусад хуулийн төслүүдийг батлахыг уриалжээ. АНУ-ын засгийн газрын агентлагуудыг санхүүжүүлэх хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим гуравдугаар сарын 22-ны баасан гарагт буюу төсөв батлагдаагүйн улмаас Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсохоос нэг өдрийн өмнө баталсан байна. 


Ж.Байдены гарын үсэг зурсан хуульд Украин, Тайвань, Израильд цэргийн тусламж үзүүлэх санхүүжилтийг тусгаагүй бөгөөд  хууль тогтоогчид хаврын завсарлагааны дараа дөрөвдүгээр сард хэлэлцэхээр төлөвлөж буй өөр хуулийн төсөлд тусгажээ.


Related news