Бага Кеннеди хуульч Николь Шанаханыг өөрийн дэд ерөнхийлөгчөөр сонгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-03-27 11:48:26

НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 27 /VOA/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигч бага Роберт Кеннеди өөрийн дэд ерөнхийлөгчөөр хуульч Николь Шанаханыг сонгожээ Тэрбээр энэ тухайгаа мягмар гарагт Калифорни муж улсад дэмжигчидтэйгээ уулзахдаа мэдэгдсэн байна. 


Өдгөө 38 настай хуульч, буяны үйлстэн Николь Энн Шанахан манай гаргийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Сергей Бринтэй гэрлэж байжээ. Таван жил хамт амьдарсан тэд өнгөрсөн онд гэрлэлтээ цуцлуулсан байна.


АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедийн зээ дүү Роберт Кеннеди Ардчилсан намаас нэр дэвшихээр Ерөнхийлөгч Жо Байдентай өрсөлдөхийг оролдсон боловч өнгөрсөн оны 10 дугаар сард бие даан нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр хуульч, байгаль орчныг хамгаалагч бөгөөд вакцинжуулалт, тэр дундаа ковидын вакцанжуулалтыг эрс эсэргүүцэж байсан нэгэн юм. 


Ерөнхийлөгч асан Дональд Трампын баг өөрт нь дэд ерөнхийлөгч болох санал тавьсан боловч татгалзсан гэж Кеннеди өмнө нь мэдэгдэж байв. Харин Д.Трамп энэ мэдэгдлийг үгүйсгэжээ.


Д.Трамп, Жо Байден нар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хангалттай тооны төлөөлөгчдийн саналыг намуудаасаа авч, дөрвөн жилийн өмнөхтэй адил төрийн тэргүүний албан тушаалд сонгогдохын төлөө дахин өрсөлдөх нь тодорхой болоод байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно. 



Related news